Аэробикийн тэмцээнийг анх удаа зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-30 09:29:20
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Эрүүл мэндийн газраас өнгөрсөн амралтын өдрүүдэд “Алхалт-аэробик” сэдэвт тэмцээнийг анх удаа зохион байгуулж дуусчээ. Энэхүү тэмцээн нь “Цусны даралт ихсэлт, түүний хүндрэлээс сэргийлье” 3 сарын аяны хүрээнд хийгдсэн юм. Уг тэмцээн нь ард иргэдийг хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнөөр эрүүл мэндийг дэмжих, олон нийтэд дасгал хөдөлгөөний ач холбогдлыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой ажээ.

Тус тэмцээнд 10 байгууллагын 80 тамирчин оролцож, авхаалж самбаагаа сорилоо. Нэгдүгээр байрт 5-р цэцэрлэгийн баг,  2-р байрт 4-р сургуулийн баг, 3-р байранд спортын төрөлжсөн сургалттай сургууль тус тус орсон бөгөөд ихэнхдээ боловсролын бйагууллагууд идэвхтэй оролцсон байв.  

Хэдий гурван сарын хугацаатай аяны хүрээнд хийж байгаа ажил ч гэлээ сурч мэдсэн аэробикийн дасгал хөдөлгөөнүүдийг сургууль, цэцэрлэгүүд дээрээ хэвшүүлэх, бага насны болоод сурагчид цаашлаад эцэг эхчүүдийг ч татан оролцуулах хэрэгтэй гэдгийг тэмцээний зохион байгуулагчид хэлж байлаа. 

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ