“Оюуны алжаал тайлах нэг өдөр” явган аялал хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг дахь хуулийн байгууллагуудын хамтын ажиллагааг нягтруулах, ажилтнуудын оюуны алжаалыг тайлах, бие бялдарыг чийрэгжүүлэх зорилгоор “Оюуны алжаал тайлах нэг өдөр” явган аяллыг энэ сарын 28-ны өдөр анх удаа зохион байгууллаа.
Аялалд аймгийн шүүхүүдийн тамгын газар, прокурорын газар, цагдаагийн газар, өмгөөлөгчдийн зөвлөл, ШШГА, ШША зэрэг байгууллагуудын 70 гаруй албан хаагчид оролцож, Булган уулыг тойрч, Баянбулагийн боргио хүртэл нийт 10 км газар алхжээ.
Энэ хугацаанд 2-3 хөгжилтэй уралдаан тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд нийт албан хаагчид цэвэр агаар салхинд ингэж гаралгүй удсаныг хэлээд цаашид ч жил бүр энэ арга хэмжээг зохион байгуулж байгаасай гэдгийг хэлж байлаа.

Б.Гэрэлт-Од