Атакамагийн цөлд 1 тэрбум еврогийн үнэтэй дуран авай байрлуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
sarnai@montsame.mn
2017-05-29 10:07:15
МОСКВА. /TASS/. Дэлхий дээрх хамгийн том дуран авайг барих ажил баасан гарагт Чилид эхэлж, нээлтийн ёслолд тус улсын Ерөнхийлөгч Мишель Бачелет оролцлоо. 

“European Extremely Large Telescope, EELT” гэдэг нэртэй энэхүү аварга том аппарат нь Нарны аймгийн гадна орших гарагуудыг судлах зориулалттай ажээ. Уг дуран авайг Чилийн өндөр уулсын бүс дэх Атакамагийн цөлд 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Чилийн Ерөнхийлөгч хэлэхдээ “энэ байгууламж бол ердийн нэгэн дуран авай биш юм, энэ бол шинжлэх ухаан, технологийн дэвшил, олон улсын хамтын ажиллагаагааны боломжийг илтгэн харуулж буй хэрэг юм” гэлээ. 

1 тэрбум еврогийн өртөг бүхий энэ аварга төхөөрөмжийн таван сегменттэй бөгөөд хамгийн том сегментийн голч нь 39 м ажээ. Дуран авай нь тус бүр 1,4 м-ийн голч бүхий 800 орчим зургаан талт толиноос бүрдэнэ.

Дуран авайг зохион бүтээж, байрлуулах төслийг Европын одон орныг судлах өмнөд төв /ESO/ санхүүжүүлж байгаа бөгөөд уг төвийн үйл ажиллагаанд Европын 13 улс болон Бразил, Чилийн судлаачид оролцдог. Дуран авайн эргэлддэг бөмбөгөр орой нь хэмжээгээрээ хөлбөмбөгийн талбайтай дүйцэхүйц бөгөөд 5000 тонн жинтэй аж.

Одоогийн байдлаар Атакамагийн цөлд Атакамагийн их дуран авай /ALMA/ ажиллаж байна.
Х.Сарнай
Холбоотой мэдээ