Р.Гандиймаа: Хөтөлбөр хэрэгжсэнээр хүн амын дундаж наслалтыг 74-д хүргэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн эрүүл мэндийн салбарт “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагаас авлаа.
- “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дэд хөтөлбөр” аймагт анх удаагаа хэрэгжих гэж байгаа юу?

- Эрүүл мэндийн салбарт үð дүнтэй манлайлал бүхий хамт олныг бүрдүүлэн байгууллагын хөгжлийг хангаж, харьяа нутгийн хүн амд эрүүл мэндийн ээлтэй, чанартай цогц тусламж үйлчилгээг үзүүлэх замаар орон нутгийн хөгжил, амьдралын чанарыг сайжруулахад хөтөлбөрийн гол зорилго оршиж байгаа.
Ийм хөтөлбөрийг хоёр дахь удаагаа хэрэгжүүлэхээр батлуулж байна. Өмнө нь 2010 онд “Архангай аймгийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх” дунд хугацааны стратегийг улсын хэмжээнд анх удаа батлуулан 5 жилийн хугацаатай амжилттай хэрэгжүүлсэн. Энэ нь улсын хэмжээнд туршлага болсон байдаг.
- Хөтөлбөрийн хүрээнд хийгдэх шинэ ажлуудаас хэлээч?
- Хөтөлбөрийг 8 үндсэн чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд зонхилон тохиолдох халдварт бус өвчин, хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, хяналтыг сайжруулах, хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчлөлийг бууруулах, алслагдсан багийн иргэдэд үзүүлэх тусламжийг сайжруулах шинэ мобайл технологи, 2 сум дундын эмнэлэгт зайн оношилгоо, хоёрдогч шатлалын тусламж үйлчилгээнд компьютер томографи, МRI оношилгоо, эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, гемодиализ, хор тайлах эмчилгээ, эрүү нүүрний мэс засал, эрэгтэйчүүдийн кабинеттай болох, нярайн скрининг, элэгний В, С вирусын идэвхжил тоолох шинжилгээг шинээр нэвтрүүлэх, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээнд өдрийн болон гэрийн эмчилгээ, асаргаа, сувилагаа, сэргээн засах хөнгөвчлөх эмчилгээг нэвтрүүлэн өргөжүүлэхээр төлөвлөсөн. Мөн Цахир сумын эрүүл мэндийн төв, ЗӨСТ-ийн барилгыг шинээр барих, аймгийн Нэгдсэн эмнэлэг, Жараглант, Хайрхан сумын эрүүл мэндийн төвийн барилгад өргөтгөл, НҮЭМК-ийн барилгад их засвар хийх гэх мэт сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг үе шаттай засварлахаар тусгасан байгаа.
- Эмч сувилагч тусгай мэргэжилтэн, үйлчлэгч гээд эрүүл мэндийн ажилтнуудад ямар ээлтэй хөтөлбөр вэ?
- Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хангалт 75 хувьд байгааг 95 хувьд хүргэн нэмэгдүүлэхээр тусгасан. Үүнд сумын эрүүл мэндийн төвүүдийг эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, дотрын нарийн мэргэжлийн эмчээр хангах, сувилагчийн тоог нэмэгдүүлэх, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эм найруулагчийг орон тоогоор ажиллуулахаар төлөвлөж байна. Хөтөлбөрийн хүрээнд эмч, сувилагч, тусгай мэргэжилтнүүдийн мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх, тэр дундаа гадаад улс орнуудад мэргэжил дээшлүүлж, шинэ дэвшилтэд техник технологид суралцуулах, эмнэлгийн ажилчдын нийгмийн баталгааг хангах, сум бүрт эмнэлгийн харьяаны 1-2 айлын сууцыг шийдвэрлэх зэрэг асуудлуудыг тусгаж өгсөн.
- Аливаа хөтөлбөр мөнгөтэй бол эрчимтэй явдаг шүү дээ. Хэдий хэр хэмжээний мөнгөөр, ямар хугацаанд хэрэгжих вэ?
- Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг Архангай аймагт хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийг 2017-2021 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Хөтөлбөрт нийт 8 үндсэн чиглэлийн хүрээнд 257 үйл ажиллагаа төлөвлөж, 15234.6 сая төгрөгийн санхүүжилтын төсвийг төсөвлөсөн. Үүнээс улсын төсөвт 10.284.1 сая, орон нутгийн төсөвт 2.352.5 сая, ОУБ, хандивлагчдаас 2.498.5 сая төгрөгийн санхүүжилтын эх үүсвэр тавигдсан байгаа.
- Батлагдсан хөтөлбөр хэдийнээс хэрэгжиж эхлэх вэ?
- Хөтөлбөр 2017 оны 05 сард батлагдсан. Батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна.
- Хөтөлбөр хэрэгжсэнээр ямар үр дүнг хүлээж байгаа вэ?
- Хөтөлбөр хэрэгжсэнээр эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нэвтрүүлэн, эмчилгээ үйлчилгээний чанар стандартад ахиц гарган, нялхсын эндэгдлийг 1000 амьд төрөлтөд 11.0 промиль, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1000 амьд төрөлтөнд 12.0 промиль, эхийн эндэгдлийг 100,000 амьд төрөлтөнд 20.0 промиль болгон бууруулна гэж үзэж байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, иргэдийн эрүүл аж төрөх зан үйл өөрчлөгдөн, халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл буурч, хүн амын дундаж наслалтыг 74-д хүргэнэ. Нөгөө талаар эрүүл мэндийн байгууллагуудад үйлчлүүлэгчдийг дээдэлсэн ээлтэй, ил тод нээлттэй, ёс зүйтэй, таатай орчин бүрдэж, үйлчилгээний сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, эмнэлгийн ажилчдын мэргэжил, боловсрол, ур чадварыг тасралтгүй нэмэгдүүлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлэх юм. Хүн ам, ялангуяа ахмад настан, эмзэг бүлгийнхэнд хүрэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэж, хэрэглэгчийн шууд төлбөрийн зардал буурч, амьдралын чанар дээшилнэ гэж харж, энэхүү хөтөлбөрөө боловсруулж батлуулаад байна.
- Ярилцсанд баярлалаа.

Б.Гэрэлт-Од