Х.Булгантуяа: Засгийн газрын өр 20 их наяд байгаа нь өрийн босгыг хангана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гадаад, дотоод өр, Засгийн газрын гадаад бондыг эргүүлэн төлөх, дахин санхүүжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх Сангийн яамны мэдээллийг сонслоо.
Мэдээллийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа хийсэн юм. Тэрбээр, “Засгийн газрын төгрөгөөр илэрхийлсэн өрийн үлдэгдэл 2016 оны эцэст 22 их наяд, үүнээс гадаад өр 12 их наяд, дотоод өр 6 их наяд төгрөг, Засгийн газрын өрийн баталгаатай зээлийн үлдэгдэл 3 их наяд гаруй төгрөг байсан бол энэ оны нэгдүгээр улирлын байдлаар өрийн үлдэгдэл 20 их наяд төгрөг үүнээс гадаад өр 13 их наяд, дотоод өр 5 их наяд төгрөг, Засгийн газрын өрийн баталгаатай зээлийн үлдэгдэл 1 их наяд гаруй төгрөг болсон байна.
Төсвийн тогтвортой байдлан тухай хуулийн хүрээнд авч үзвэл, өрийн босгыг хангаж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл ДНБ-д харьцуулсан харьцаа 2016 онд 88 хувь байхаас гүйцэтгэлээр 79 хувь, 2017 онд 85 хувь байхаас нэгдүгээр улирлын байдлаар 72,7 хувьтай байна.

Мөн энэ оны 3 дугаар сарын 21-нд эргэн төлөх хуваарьтай байсан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын “Евро” бондыг амжилттай дахин санхүүжүүлсэн. Санхүүжилтийг эдийн засагт сөрөг нөлөөгүй, гадаад валютын улсын нөөцийг огцом хэлбэлзүүлэлгүй, хөрөнгө оруулагчид болон зах зээлд ээлтэй хэлбэрээр зохион байгуулсан” хэмээн мэдээллээ.

Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асууж, хариулт авах үеэр УИХ-ын гишүүн Х.Даваасүрэн, “Өр төлж байна гээд дахин санхүүжүүлдэг байж болохгүй” гэсэн байр суурьтай байв. Харин УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, "Засгийн газрын үнэт цаасыг гаргахдаа зах зээлийнхээ тэнцвэртэй байдлыг хангаж байгаад анхаараарай" гэв.
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал