Улаанбаатарт 26-28 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-05-24 06:37:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төв болон зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи баруун аймгуудын нутгаар баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор 19-24 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгаар 27-32 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.   
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 26-28 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 9 градус дулаан, харьцангуй чийг 47 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Холбоотой мэдээ