“Адууны фестиваль” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-22 16:58:05
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сайхан, Хутаг-Өндөр, Бугат, Орхон сумын хил залгаа үзэсгэлэнт Өрмийн цагаан нуурын орчимд Дондогийн булаг хэмээх газар “Адууны фестиваль” ирэх 7-р сард болно.
Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг угтаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор анх удаа адууны фестиваль зохион байгуулж, Монгол хүн бүрийн самсаа шархируулдаг хийморьлог адуу, уруул чимчигнүүлсэн сайхан айраг, эх орны дотоодын аялал жуулчлалын урсгал бүхий дэд бүтцийг ашиглаж, адуу, айрагтай холбоотой соёл, малчин ахуйг сурталчлахад чиглэх юм байна.
“Сайхан агтын унага” ХХК зохион байгуулж, Булган аймаг, Байгаль орчин, Аялал жуулчлалын Яам дэмжин хамтран ажиллаж аж.
Энэ арга хэмжээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Булган хөгжил-Энэбиш сан” ажиллаж байна.
М.Батжаргал
Холбоотой мэдээ