36 градус хүрч хална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-22 15:57:45
Өмнөговь /МОНЦАМЭ/ Энэ сарын 24-27-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн нутгаар 36 градус хүрч хална гэж тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээлж байна.  Говийн нөхцөлд 40 гардусаас их халсан тохиолдолд иргэдэд сэрэмжлүүлэг мэдээ хүргэх ёстой байдаг байна. Гэвч халууны улирал хараахан эхлээгүй энэ үед иргэд нарших болон нарны хэт халуунаас болгоомжлохоос гадны нарны туяанаас харшилтай хүмүүс онцгой анхаарахыг сануулж байна. 
Энэ долоо хоногийн цаг уурын урьдчилсан төлвөөр өнөөдөр сэрүүвтэр байх боловч 28-ыг хүртэл хурц нартай байна. Мөн салхи 27-28-нд ихэнх нутгаар 18-20м/с хүрч шороон шуурга шуурахаар байна. 28-аас хойш ихэнх нутгаар сэрүүснэ гэж УЦУОШТөвөөс мэдээллээ. 
Тус аймгийн ихэн сумдаар ногоо хатаж зарим сумдын малчин өрхүүд аймаг дотроо отор нүүдэл хийж эхлээд байгаа талаар иргэд мэдээлж байгаа юм. Нарны хэт халалтаас төл мал нарших аюул байдаг учир хөдөөгийн малчид анхаарах хэрэгтэй болоод байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ