"Найдвар" чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 15:16:04
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн БСУГ-ын нэрэмжит "Найдвар" чөлөөт бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 34 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээнд 17 байгууллагын 150 гаруй тамирчид 15 жинд хурд, хүч авхаалж самбаагаа сорин барилдсан юм.
Багийн дүнгээр тэмцээний тэргүүн байранд Э.Баттүшиг дасгалжуулагчтай “Их Монголын хүчтэн дэвжээ”,  дэд байранд Нарийнтээл сумын баг тамирчид, гутгаар байрыг Бүрд сумын баг тамирчид эхний гурван байрыг эзэллээ.
Тэмцээний үеэр чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж буй аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч Э.Баттүшиг, Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн багш М.Гантулга, Зүүнбаян-Улаан сумын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш Ц.Дэмбэрэлдорж нарыг Аймгийн БСУГ-ын Хүндэт жуух бичгээр шагнав.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ