"Эко сургууль" хөтөлбөрт дөрвөн сургуулийг элсүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 15:07:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/ “Олон улсын эко сургууль” хөтөлбөрт Өвөрхангай аймгаас дөрвөн сургууль элсээд байна. Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, МГХГС-тай Мэргэд лаборатори сургууль, Уянга сумын 1 дүгээр сургууль, Хархорин сумын Улсын тэргүүний Орхон цогцолбор сургууль тус хөтөлбөрт сонгогдоод байгаа бөгөөд дээрх сургуулиудын удирдлага, багш, сурагчид анхан шатны сургалтанд хамрагдлаа.
Хөтөлбөр нь ISO14001 стандартад суурилсан ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн боловсролыг хүүхэд залуучууд, орон нутгийн иргэдэд хүргэж, тэдний оролцоог нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой ажээ. Сургуулиудыг хөтөлбөрт хамруулснаар сурагчдын идэвх санаачилгыг өрнүүлж, хүүхэд, залуус, эцэг эх, тухайн орон нутгийн нийт иргэдэд тогтвортой хөгжлийн талаар ойлголт мэдээлэл өгөн  ажээ.
Байгаль орчны боловсрол олгох БОАЖЯ, БСШУЯ, Швецарийн хөгжлийн агентлагаас хамтран хэрэгжүүлж байгаа “Тогтвортой хөгжлийн боловсрол төсөл”-ийн хүрээнд “Байгаль орчны мэдээлэл сургалтын төв” ТББ нь “Олон улсын эко сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ