Элсэлтийн ерөнхий шалгалтыг 1455 хүүхэд өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-05-22 13:58:23
Өвөрхангай /МОНЦАМЭ/ Энэ хавар Өвөрхангай аймагт  элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр 1455 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнээс 1338 нь 2017 онд ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангийг төгсөж байгаа бол 18 нь зөвхөн монгол хэл бичгийн шалгалт өгөх төгсөгчид, 99 нь өмнөх онуудад бүрэн дунд боловсрол эзэмшсэн бүртгүүлэгчид байгаа аж.
Математикийн хичээлээр 1114, монгол хэлний хичээлээр 710, нийгмийн ухааны хичээлээр 861, англи хэлний хичээлээр 686, орос хэлний хичээлээр 21, газарзүйн хичээлээр 63, физикийн хичээлээр 638, биологийн хичээлээр 299, химийн хичээлээр 313, түүхийн хичээлээр 35 хүүхэд тус тус бүртгүүлсэн байна. Монгол хэл бичгийн шалгалтыг 1455 хүүхэд бүгд өгөх аж.
Элсэлтийн ерөнхий шалгалт 6-р сарын 14, 15, 17, 18-ны өдрүүдэд Арвайхээр сумын ЕБ-ын 1-р сургууль дээр явагдах юм.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ