Хүүхэд харах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлагатай аж

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-28 15:40:22

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Хүүхэд харах үйлчилгээний тухай” хууль батлагдсантай холбогдуулан Хүүхэд харах үйлчилгээг Сэлэнгэ аймагт нэвтрүүлэх мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлд хүргүүлжээ.

Сэлэнгэ аймагт өнөөдрийн байдлаар улсын төсөвт 33, хувийн хэвшлийн гурав, нийт 36 цэцэрлэгт 7394 хүүхэд хамрагдаж байгаа бөгөөд сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 91.8 хувьтай байгаа юм. Гэвч тус аймгийн хэмжээнд 1482 цэцэрлэгийн насны хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аж. Иймээс  Хүүхэд харах үйлчилгээг Сэлэнгэ аймагт нэвтрүүлэх мэдээллийг аймгийн Засаг даргын зөвлөлд хүргүүлээд байгаа юм.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ