Р.Т.Эрдоган Туркийн эрх баригч намын дарга боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-22 10:23:28
АНКАРА. /Anadolu/. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган эрх баригч Шударга ёс ба хөгжлийн намын дарга боллоо.

Намын даргын албан тушаалын төлөө түүнээс өөр хүн өрсөлдөөгүй байна.

Р.Т.Эрдоганыг намын дарга болгохыг өчигдөр болсон намын их хуралд оролцсон 1470 төлөөлөгчийн 1414 нь дэмжжээ.
 
Тэрбээр Ерөнхий сайд Бинали Йилдеримын халааг аван тус намын дарга боллоо. Харин Б. Йилдерим тус намын дэд даргаар ажиллах ажээ.

Туркэд өнгөрсөн сарын 16-нд болсон бүх нийтийн санал асуулгад оролцогчдын ихэнх нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэнэээр “ерөнхийлөгч аль нэг намд харьяалагдахгүй” гэсэн заалт хүчингүй болсон юм.
 
Г.Доржханд
 



Холбоотой мэдээ