Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүдэд зөвлөгөө өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-20 13:57:55
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн газар Улиастай сумын Чандмань Эрдэнэ үндэсний лаборатори сургуулийн сурагчдад мэдээлэл өгч зөвлөгөө өглөө.
Энэ үеэр аймгийн Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, багийн цагдаа нар хамтран тус сургуулийн дунд, ахлах ангийн 60 орчим суралцагчдад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулав.
Хүүхдүүдээс үйлдэгдэж буй гэмт хэргийн гаралтыг хэрхэн яаж бууруулах, сум, багийн хэсгийн байцаагч нартайгаа хэрхэн хамтарч ажиллах, хүүхдүүд бие биендээ уруу татагдах явдлыг ямар замаар яаж бууруулах талаар харилцан санал солилцлоо. Мөн Улиастай сумын ерөнхий боловсролын болон их дээд сургуулиудын хонхны баяр болж байгаатай холбогдуулан хүүхэд бүрийг олноороо нийлж зугаалах, орой үдшийн цагаар хэсэг бүлгээрээ явахгүй байх, нийллэг зугаалга зохион байгуулахгүй байх талаар анхааруулга өглөө. Түүнчлэн Улиастай сумд үйлдэгдэж буй насанд хүрээгүй иргэдийн гэмт хэргийн талаарх мэдээллийг хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болгон өгч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санамж сэрэмжлүүлэг тарааж өглөө. Цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны ажлыг Цагдаагийн газраас хуваарийн дагуу Улиастайн бүх сургуулиудад хийх юм байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ