Алжир, Иордан, Ливан, Мароккод тусламж үзүүлэхэд ЕХ 360 сая гаруй евро гаргав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-10-28 14:57:16

БРЮССЕЛЬ. /TASS/. Алжир, Иордан, Ливан болон Марокко улсад Европын Холбоо /ЕХ/ 360 сая гаруй еврогийн тусламж үзүүлэхээр болсон тухай Европын комиссын /ЕК/ хэвлэлийн алба мэдээлжээ.

“Газар дундын тэнгисийн өмнөд хэсэгт оршдог Алжир, Иордан, Ливан болон Марокко улсын хувийн салбарыг хөгжүүлэх, ардчилсан шинэчлэл хийх болон амьдралын нөхцөлийг сайж-руулахад ЕХ 365.5 сая евро гаргана” гэж ЕК-ын мэдэгдэлд дурдсан байна.

Тусламжийн мөнгөний ихэнх буюу 237 сая еврог дээрх дөрвөн орны хувийн салбарыг дэмжихэд зарцуулах аж. Харин иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлэхэд 100 сая евро гаргах бол үлдсэн 28.5 саяыг нь Алжир, Ливан, Мароккод ардчилсан шинэчлэл хийхэд зарцуулна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ