Зуслангийн ногоон бүсийг цэвэрлэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ирэх ням гарагт буюу тавдугаар сарын 21-ний өдөр зуслан, ногоон бүсийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахаар болжээ.
Урин дулаан цаг ирж, иргэд оршин суугчид зуслан, ногоон бүсэд амарч зугаалж байгаатай холбогдуулан ая тухтай амрах нөхцлийг бүрдүүлэх, хот тохижилт, цэвэрлэгээний талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангах үүднээс энэ удаагийн бүх нийтийн их цэвэрлэгээг хийж байгаа юм. Зуслангийн бүсэд хамаарах Сэлбэ гол, Улиастай гол, Туул гол дагуу хийх бүх нийтийн их,цэвэрлэгээнд оролцож байгаа байгууллага аж ахуйн нэгжүүдэд хяналт тавих, оролцоогүй байгууллагуудад мэдэгдэл, албан шаардлага хүргүүлэх, торгуулийн арга хэмжээ ногдуулах аж.
Мөн энэ ажлын хүрээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчныхоо нийтийн эзэмшлийн зам талбай, хайс, хашлага, явган хүний замын хогийг цэвэрлэж, угаан, хаягийг стандартын дагуу шинэчилж, гэрэлтүүлгийг нэмэгдүүлэн, орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг цэвэрлэнэ.

Н.Туяа