Завханд ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг 78 хүнд хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-18 18:42:19
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар таван сарын байдлаар 170  хүн үйлчлүүлжээ.
БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 85.4 хувийг хамруулсан байна. Мөн найман сумын нөхөн үржихүйн насныхан, аймгийн Политехникийн коллеж,  МУИС-ийн Завхан сургууль, СУИС-ын харъяа Хөгжим бүжгийн коллежийн оюутан нийт 2100  хүнийг үзлэгт хамруулжээ.  Үзлэгт хамруулахаас гадна сайн дурын зөвлөгөө шинжилгээний газраас залуучууд болон, өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгожээ. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд  78 хүнд хийж, шинээр илэрсэн 15, давтан 12 хүнийг хяналтанд авч эмчилсэн байна.  Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин өмнөх оноос 1.3-1.5 хувиар буурсан байна. Энэ нь нийт халдварт өвчний 40 орчим хувийг эзэлж байна.
Б.Мягмарсүрэн 
Холбоотой мэдээ