Хяналт шинжилгээ, үнэлгээний ажлыг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-05-18 17:26:54
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн ЗДТГ, Хяналт-Шинжилгээ, үнэлгээ, дотоод, аудитын хэлтэс хамтарч аймгийн Залуучууд театрын дугуй танхимд “Орон нутгийн захиргааны байгууллагын хяналт-шинжилгээ үнэлгээний чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж явуулав.
Тус сургалтад тус аймгийн 76-н аж ахуйн нэгж байгууллагын 290 гаруй Хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан, багийн гишүүд хамрагдлаа.
Аймгийн ХШҮДА-ын хэлтсийн дарга Д.Жаргалсайхан: “Бид энэ сургалтыг явуулснаар Засгийн Газрын шийдвэрийн хэрэгжүүлж нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулж тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулж зохицуулах үйл ажиллагааны үе шат бүрт хийгдэх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын цар хүрээг өргөжүүлж өгөөжийг нь нэмэгдүүлэх ач холбогдолтой юм” гэж ярилаа.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу
Холбоотой мэдээ