Ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношилдог болсны үр дүн гарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт ургийн гаж хөгжлийг эрт үед нь оношилдог болоод 3 жил болж байна. Үүний дүнд аймгийн хэмжээнд ургийн гаж хөгжилтэй хүүхэд төрөөгүй байна.
Аймгийн төрөх эмнэлгээр өдөрт дунджаар 60 орчим эмэгтэйчүүд үйлчлүүлж эх нярайн эрт оношлогоонд хамрагдаж байна. Тус эмнэлэг гурван жилийн өмнө шинэ байртай болж үйлчлүүлэгчиддээ G60 маркийн 2D ЭХО, 2D доплер аппарат бүхий зайн оношлогооны төвөөрөө үйлчилж байгаа ажээ.
Төрөх насны эмэгтэйчүүд энэхүү аппаратаар үйлчлүүлэх сонирхол их бөгөөд эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл авах хүсэл сонирхол их байна. Өдөртөө байнгын ачаалал ихтэй ажилладаг ба нэг зөвлөх эмч, сувилагч дунджаар 17 жирэмсэн эхийг үзэж зөвлөгөө өгдөг хэмээн тасгийн их эмч мэдээллээ.
Өнгөрсөн онд манай аймагт 779 хүү, 773 охин мэндэлж сүүлийн таван жилд анх удаа аймгийн хүн амын тоо 116 хүнээр өссөн байна.

Б.Мягмарсүрэн