“Ихтамир сумандаа эрсдэлгүй амьдарцгаая” өдөрлөг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Онцгой байдлын газраас сум орон нутагт урьдчилан сэргийлэх өдөрлөг арга хэмжээг шат дараатай зохион байгуулж байна. Энэ удаад Ихтамир суманд “Ихтамир сумандаа эрсдэлгүй амьдарцгаая” өдөрлөгийг өчигдөр зохион байгууллаа. Тус сум нь ойн сан ихтэй, сүүлийн гурван жилийн хугацаанд ойн түймэр 3 удаа, объектын гал түймэр 6 удаа, малын гоц халдварт галзуу өвчин 6 удаа гар байжээ.
Өдөрлөгийн хүрээнд иргэдэд гал түймэр, газар хөдлөлт, мал амьтны гоц халдварт галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг ашиглах талаар мэдээлэл, яриа таниулга хийж, санамж товхимол 565 ширхэгийг тараан, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг сорьж “АХА” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулж, мэдлэгийн түвшин тогтоох сорилыг 40 иргэнээс авч ажилласан байна.
Мөн сумын хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нийт 590 сурагчид Аврагч мазаалайн зөвлөмж хүүхэлдэйн кино үзүүлж, газар хөдлөлтийн үед аюулгүй талбайд байрлах 2 цагийн дадлага сургалт хийлгэжээ.
ОБГ-ын албан хаагчид сумын төвийн 310 айл өрхөөр орж галын аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж, 750 иргэнд заавар зөвлөмж өгч ажиллажээ. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар тус сумын аж ахуй нэгж байгуулагын галын аюулгүй байдалд хяналт шалгалт хийж 15 зөрчил илрүүлж, 2 объектод заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлсэн байна.

Б.Гэрэлт-Од