ЗХЖШ-ын дэд даргаар Р.Сүхбатыг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБатлан хамгаалахын сайд Ж.Цолмон, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг НҮБ-ын цэргийн албанд дэвшин ажиллах болсон тул албан тушаалаас нь чөлөөлсөн юм.
Түүний оронд нь бригадын генерал Р.Сүхбатыг томилсон байна. Бригадын генерал Р.Сүхбат нь Одессийн цэргийн дунд сургууль, Батлан хамгаалахын Удирдлагын академи, ОХУ-ын жанжин штабын академийг тус тус дүүргэсэн батлан хамгаалах салбарын мэргэжлийн боловсон хүчний нэг юм.
Ж.Батсайхан