ШУТИС-ийн түүхийн багш яруу найргийн номын нээлтээ Улиастайд хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-15 17:33:26
Завхан /МОНЦАМЭ/. Завхан  аймгийн уугуул түүхийн ухааны доктор ШУТИС-ийн багш М.Жавзансүрэнгийн номын нээлт боллоо.
Зохиогч номынхоо нээлтийн үеэр –“Би 11 жилийн дараа төрсөн нутагтаа өөрийн 15 бүтээл номын нээлтийг хийж байгаадаа баяртай байна. Цаашид өөрийн мэдлэг боловсролоо нутгийн зондоо түгээх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан  хамтран ажиллана” гэдгээ илэрхийллээ.
М.Жавзансүрэн багш энэ удаад Монголын радиогийн “Түүхийн жимээр” радио нэвтрүүлгийн ярилцлагын ном, “Дурлалын романс” яруу найргийн 2,3,4,5-р дэвтрүүдийг уншигчдынхаа гар дээр дэлгэн тавьж нээлтээ хийлээ. Тэрээр Улиастай суманд төрж, Цагаанхайрхан сумын 8-н жилийн сургуулиас ажил, амьдралын гараагаа эхэлжээ.
Мөн “Би азтай хүн”, “Түүхийн жимээр-1,2”, “Түүх ухаарлын мэлмий”, Дурлалын романс-нэг яруу найргийн түүврүүд, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын 8 жилийн сургуулийн 80 жилийн ойд зориулсан “Эртний түүхтэй эх нутаг минь”, “Монголын төрийн түүхэн дэх АДХ” нэгэн сэдэвт бүтээл, “Өмнөд Завхан” хамтын бүтээл, Өвөр Монголын эрдэмтэн Учралтын “Хүннү хэлний судлал” номыг хөрвүүлэн гаргасан ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ