Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2015-10-28 09:32:47

УИХ-ын гурван байнгын хороо өнөөдөр хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагт “А” танхимд эхэлж, 2016 оны төсвийн төсөл, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсохоор төлөвлөжээ. 

Мөн цагт Эдийн засгийн байнгын хороо “Б” танхимд хуралдаж, 2016 оны төсвийн төсөл, “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Харин Төсвийн байнгын хорооны хуралдаан 12.00 цагт “А” танхимд эхэлж, 2015 оны төсвийн тодотгол, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ