Мөрийн хөтөлбөртөө оффшорын асуудлыг орхигдуулсан нэр дэвшигчийг дэмжихгүй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ард түмний онц зөвлөл (АТОЗ)-өөс 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг нэр бүхий улс төрчдийн оффшор бүст нуусан хөрөнгийг эх орондоо буцаан авч ирэх асуудлыг мөрийн хөтөлбөртөө тусгахыг уриалав.
Оффшор бүст нэр бүхий улс төрчид 17 тэрбум төгрөг байрлуулсан тухай мэдээлэл гарсан. Уг хөрөнгийг эх оронд нь буцаан авч ирэх, нуусан этгээдүүдэд хариуцлага тооцох асуудлаар АТОЗ хоёр удаа жагсаал зохион байгуулаад байгаа юм. Гэвч Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ болон хууль хяналтын байгууллагууд тодорхой ара хэмжээ хэрэгжүүлэхгүй байгааг АТОЗ-ын Ерөнхий зохицуулагч С.Батчулуун хэллээ.
Тэрээр, “АТОЗ-ийг Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой аль нэг улс төрийн хүчний төлөө ажиллаж байна гэсэн хардлага байгаа. Гэхдээ тийм биш. Бидний ард зөвхөн Монгол Улсын иргэд бий. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй эрхмүүд оффшорын асуудлыг шийдвэрлэх заалтыг мөрийн хөтөлбөртөө оруулах хэрэгтэй. Үүнийг мөрийн хөтөлбөртөө тусгасан хүнийг АТОЗ болон Монголын ард түмэн дэмжих болно. Харин оффшорын эсрэг асуудлыг мөрийн хөтөлбөртөө оруулаагүй улс төрийн хүчин, нэр дэвшигчийг сонгохгүй. Нэр дэвшигчид иргэдэд олон сайхан амлалт өгнө. Гэвч үүнийг хэрэгжүүлэх төсөв хөрөнгө Монгол Улсад байхгүй. Тиймээс оффшор бүст байгаа хөрөнгийг татаж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, амлалтаа биелүүлэх ёстой. Ингээгүй тохиолдолд дахиад гаднаас зээл авах асуудлыг ярина” гэлээ.
АТОЗ-ын зүгээс Ерөнхийлөгчид нэр дэвшигчдэд тавих хэд хэдэн шалгуур үзүүлэлтийг боловсруулжээ. Тухайлбал, оффшор бүст хадагаламж эзэмшиж буй улс төрчдийг шалгах онцгой комисс байгуулах, Авилгын эсрэг болон Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг концвенцийг хэрэгжүүлэхийг тусгасан байна. Мөн оффшор бүст данс эзэмшиж буй УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах, нэр дурьдагдсан этгээдүүдэд хариуцлага тооцох, “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд мониторинг, үнэлгээ хийх асуудлыг шийдвэрлэхийг шалгуур үзүүлэлтэд оруулжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал