Эцэг эхчүүд цахим ертөнцийг ухаалаг ашиглахыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-05-14 14:30:30
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын тэргүүний Дэлгэрмөрөн цогцолбор сургуулийн 5-р ангийн 7 бүлгийг энэ хавар 226 сурагч төгсч байна. Тус сурагчид сурагч болсноос хойш  юу сурч мэдсэнээ эцэг эх, багш сурагчиддаа тайлагнав.
Энэ үеэр эцэг эхчүүд нь хүүхдүүддээ цахим ертөнцөд удаан байснаар ямар сөрөг нөлөөтэй болох, хүүхдийн сурлага, эрүүл мэндэд ямар хор уршигтай болохыг сурталчилсан цахим ертөнцийг ухаалаг ашиглахыг уриалсан дүрийн тоглолт бэлтгэсэн нь олон хүүхэд багачуудад цаг үеэ олсон арга хэмжээ байлаа. Багш нар цахим ертөнцийн сөрөг нөлөөг олон удаа хэлдэг боловч хүүхдүүд аав, ээж нь өөрснөө дүрийн тоглолт бэлтгэн үзүүлсэн нь илүү сонирхолтой байлаа. Цаашид цахим ертөнцөд цагаа бага зарцуулах, хэрэгтэй мэдээллээ аваад бусад үед хичээл номондоо шамдана гэдгийг хэлж байлаа.
Б.Гантуяа
Холбоотой мэдээ