Оготно устгалын ажилд 50 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-14 14:19:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Үлийн цагаан оготно устгалд шаардагдах 50 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг тухайн сумдын Засаг дарга нарт нь аймгийн Засаг дарга шилжүүлэв.
Үлийн цагаан оготно устгалын ажилд 78 аж ахуй нэгжээс хүсэлт ирснээс 47 аж ахуй нэгжид зөвшөөрөл олгосон байна. Өнөөдрийн байдлаар оготно устгалын ажилд 120 иргэн ажиллаж байна.

Төв аймгийн Аргалант, Баянхангай, Баянцогт, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Сүмбэр, Угтаалцайдам, Цээл, зэрэг сумдад тариалангийн бүс нутгийн ургацын хэмжээг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготноос сэргийлэх, бэлчээр талхлалтыг багасгах зорилгоор бэлчээрийн хортон мэрэгчийн тархалтын судалгааг УХЭШХ-ийн болон ХХАА-н газраас явуусан байна.

 

Судалгааны дүнгээс шалтгаалан Аргалант, Баянцогт, Угтаалцайдам, Цээл, Жаргалант сумдын 10 мянган га талбайд үйлийн цагаан оготнотой химийн аргаар тэмцэх ажлыг эхлүүлсэн бөгөөд шаардагдах 50 сая төгрөгийн санхүүжилтийн эрхийг тухайн орон нутагт шилжүүлсэн гэж Төв аймгийн ХХААГ-аас мэдээллээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ