Хүүхдийн урлагийн Яргуй наадамд 24 сумын 36 сургуулийн сурагч өрсөлдөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-05-12 16:44:10
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй” наадам эхэллээ.
Завханы Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас уламжлал болон зохион байгуулдаг "Яргуй" наадамд өсвөрийн ардын авьяастнууд гурван насны ангиллаар зургаан төрөлд өрсөлдөж байна.
Тухайлбал дууны төрөлд 42 хүүхэд өрсөлдөж монгол ардын уртын дуу, ардын богинын дуу, ардын харилцаа дуу гэсэн гурван төрөлөөр өрсөлдөх юм. Монгол үндэстэн, ястны бүжгийн аль нэг төрлийг сонгон гоцлол болон хамтлагаар оролцох бүсгийн төрөлд 27 хүүхэд хамталаг оролцож байна. Харин хөгжмийн төрөлд морин хуур, шанз, ятга, хуучир, лимбэ, ёочин, бишгүүр, домбор /домбыра/, аман хуур гэх мэт хөгжмийн зэмсгүүдээс сонгон гоцлол болон хамтлагаар оролцож байна. Өнөөдрийн байдлаар хөгжмийн төрөлд 24 сумын 31 сургуулийн хөгжмийн хамтлаг хүүхдүүд оролцож байна. Мөн хүүхдүүд язгуур урлаг, хасаа харваа, шагай шүүрэх төрөлд багаараа болон ганцаарчлан оролцох юм байна. Наадмын дүн энэ сарын 15-ны өдөр гарах ажээ.
Б.Мягмарсүрэн
Холбоотой мэдээ