Энэтхэгт хуримын үеэр хана нурсны улмаас 23 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-05-11 11:06:37
АСТАНА./КАЗИНФОРМ/. Энэтхэгт хуримын ёслолын үеэр хана нурсны улмаас 23 хүн амиа алдаж, 28 хүн гэмтэл бэртэл авчээ гэж Лента.ру цахим хуудас мэдээллээ.

Энэ хэрэг явдал 5 дугаар сарын 10-ны лхагва гарагийн орой Ражастан мужийн Бхаратпур районд болсон ба хуримын ёслол болж байх үед ёслолын заалны хана нуржээ.

Цагдаа нарын ярьснаар, хана нурсан шалтгаан нь шороон шуурга юм. Хүмүүс нурангид дарагдсан ба аврагчид тэр даруй аврах ажиллагаа явуулж эхэлсэн байна. Цаг агаар муудсантай холбоотойгоор тог тасалсан нь аврагчдын ажлыг хүндрүүлж байгаа аж. Нурангид дарагдаж гэмтэж бэртсэн хүмүүсийг орон нутгийн эмнэлэгт хүргэжээ.

Албан ёсны мэдээгээр, нийтдээ 23 хүн амиа алдсан ба тэдний дотор 11 эрэгтэй, найман эмэгтэй, дөрвөн хүүхэд байжээ.
О.Барс 

 

 

Холбоотой мэдээ