Дорнод аймаг энэ онд 22 төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-05-10 19:14:43
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ онд Дорнод аймагт улс болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6556.8 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 22 төсөл хэрэгжинэ. Үүнээс засвар 9, шинээр болон он дамжин хийгдэх барилга угсралтын 7, замын сангийн хөрөнгөөр 6 авто зам шинээр тавьж, засварлах төлөвлөгөөтэй байна.
Түүнчлэн улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хэрлэн сумын 2, 3-р багт өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж байгаа Хорооллын гадна шугам сүлжээний ажлыг “Эйч Жи Эй” ХХК гүйцэтгэж байгаа. Уг төслийн санхүүжилт энэ жил улсын төсөвт 2.7 тэрбум төгрөг суулгаснаар гүйцэтгэгч компани ирэх 10-р сард ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. Энэ нь Чойбалсан хотын салхин дээр байрлах гэр хорооллын утааг багасгах, цэвэр усны хэрэгцээ, бохирын асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой юм. 
Дашрамд дурдахад 2008 оноос эхэлсэн тус аймгийн ЗДТГ-ын барилгын явц одоогоор үндсэн хийц цутгалт, гадна дулааны ажил нь бүрэн дуусчээ. 6.1 тэрбум төгрөгийн төсвөөр сүндэрлэж байгаа дээрх барилгын гаднах, доторх заслын ажил одоогоор үргэлжилж байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ