Нийслэлээс 6 сая төгрөгийн сантай гэрэл зургийн уралдаан зарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-05-10 16:47:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зургаан сая төгрөгийн шагналын сантай “Орчин үеийн Улаанбаатар” сэдэвт гэрэл зургийн уралдааныг сэтгүүлч, гэрэл зурагчин, гэрэл зураг сонирхогчдын дунд зарласан байна.

Уралдаанд оролцогч нь хэдэн ч бүтээл ирүүлэх боломжтой бөгөөд дээрх сэдвийн хүрээнд баримтат уран сайхны гэрэл зураг буюу Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, өдөр тутмын амьдрал, түүх соёлыг харуулсан бүтээл ирүүлэх аж.

Бүтээл нь хальс болон дижитал аль ч хэлбэрээр авсан зураг байж болохоос гадна фотошоп болон бусад программыг хэтрүүлэггүй ашиглах боломжтой юм байна.

 Уралдаанд ирүүлэх зураг нь 6 МВ түүнээс дээш хэмжээтэй JPG болон JPEG өргөтгөлтэй байх бол хэвтээ зураг хамгийн багадаа урт нь 3000 пиксел, босоо зургийн нягтрал 300 DPI-аас дээш үзүүлэлттэй байна гэдгийг зааж өгчээ.

Гэрэл зургийн уралдаанд ирүүлэх бүтээлийг энэ сарын 14-ний өдрийг дуустал batbaatar.m@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээн авах аж. 
 
Б.Заяа
Холбоотой мэдээ