Гэмт хэргийн улмаас 15 хүн нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-10 13:50:52
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжэээд оны эхний 4 сард 156  холбогдогч бүхий  177  гэмт хэрэг гарчээ. Хүний амь бие эрүүл мэндийн эсрэг хэрэг 57, өмчлөх эрхийн эсрэг 87, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 14,  байгаль хамгаалах журмын эсрэг 3, бусад 16 хэрэг гарсан байна. Гэмт хэргийн улмаас  15  хүн нас барж,  66  хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 497,6 сая төгрөгийн хохирол учирсныг аймгийн статистикийн хэлтсээс мэдээллээ.

Оны эхний 3 сарын байдлаар гэмт хэргийн улмаас 8 хүн нас барсан тухай мэдээлж байсан. Харин сүүлийн нэг сарын дотор 7 хүн гэмт хэргийн улмаас нэмж нас барсан байгаа юм. Үүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явж байсны улмаас өссөн дүнтэй гарсныг цагдаагийн газраас хэллээ.

Бүртгэгдсэн нийт хэргийн 9,0 хувийг бүлэглэж, 29,9 хувийг согтуугаар үйлдсэн бөгөөд зөрчил гаргасан  357 хүнийг албадан саатуулж 64  хүнийг баривчилсан байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ