Бурхныг гутаан доромжилсон хотын даргыг 2 жилийн хорих ялаар шийтгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ЖАКАРТА. /VOA/. Индонезийн шүүх бурхныг гутаан доромжилсон хэргээр Жакарта хотын даргаар ажиллаж байсан хүнийг хоёр жилийн хугацаагаар шоронд хорих ялаар шийтгэсэн байна.
Ахок гэдэг нэрээрээ олны танил болсон Жакартагийн мэр асан Басуки Тьжахажа Пурнама давж заалдана гэдгээ мэдэгджээ.
Өнгөрсөн онд болсон сонгуулийн кампанит ажлын үеэр хийсэн нэгэн дүрс бичлэгт, христийн шашинт Пурнама сонгогчдод хандан үг хэлэхдээ "мусульман шашинтан биш хүнийг удирдагчаараа сонгохыг хориглосон тусгай заалт Коран хөлгөн сударт байдаг гэдэгт итгэж байгаа бол та нар хууртсан байна" гэж хэлсэн нь хамгийн олон мусульман шашинтантай тус улсад дуулиан дэгдээсэн юм.
Энэ үгийг хэлсний дараа Пурнамад хандах олон нийтийн хандлага өөрчлөгдөж, түүний нэр хүнд огцом унаснаар өнгөрсөн сард болсон хотын даргын хоёр дахь шатны сонгуульд ялагджээ.

Х.Сарнай