Гал түймрээс сэргийлэн зарим ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-27 12:08:15

Нийслэлийн ОБГ-ын Гал түймрийн улсын хяналтын байцаагч нар хот орчмын нутаг дэвсгэрт буй ШТС, шингэрүүлсэн хийн түлшний станцуудыг шалгажээ. Энэхүү шалгалтаар 170 гаруй обьектоос 1020 зөрчил илрүүлэн 126-г газар дээр нь засуулсан байна.

Ажил хариуцсан 19 албан тушаалтныг 6-12 сая төгрөгөөр торгожээ. Хамгийн гол нь галын аюулгүй байдал, норм, нормативыг ноцтой зөрчсөн долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоов. Тухайлбал, "Шунхлай трейдинг" ХХК-ийн ШТС-ын 26 дугаар салбар, "Жаст ойл" ХХК-ийн ШТС-ын 8 дугаар салбар, "Петро жамп" ХХК-ийн ШТС-ын 2 дугаар салбар, "Сод монгол" группийн ШТС-ын 28, 56 дугаар салбар, "Дашваанжил" ХХК-ийн хийн станцын 15 дугаар салбар, "Бадрал" ХХК-ийн 1 дугээр салбарын үйл ажиллагааг түр зогсоосныг хэрэглэгч нарт анхааруулж байгаа юм.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ