Ерөнхий боловсролын 41 сургууль “Хүрэл гэрэгэ”-ний болзол хангав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Олон улсын эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Монголын Уран зургийн галерейд боллоо.
Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр БОАЖЯ, БСШУСЯ хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд олон улсын төсөл хөтөлбөрүүдтэй хамтран зохион байгуулав.
Тус хөтөлбөр нь “Хүрэл гэрэгэ”-ний болзол хангасан ЕБС-иудыг урамшуулж, тэдний амжилтыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох боломж олгох, байгальд ээлтэй амьдралын хэв маягийг хүүхэд залууст төлөвшүүлэх зорилготой.
Энэ үеэр хөдөө орон нутаг болон нийслэлийн 41 сургууль "Хүрэл гэрэгэ”-ний болзол ханган гэрэгэ гардан авлаа.
Мөн цаашид амжилтаа ахиулан “Мөнгөн гэрэгэ”, “Ногоон туг” олон улсын эко шошгын болзол хангаж, амжилтаа бататган хадгалахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, сургуулиудтай хамтран ажиллахаар болжээ.
Олон улсын эко сургууль хөтөлбөрийг 2007 оноос эхлэн Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгээр хот хөдөөгийн 65 сургууль амжилттай туршин хэрэгжүүлж, 2011 оноос Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн албан ёсны эрхтэйгээр хамрах хүрээгээ өргөжүүлэн ажиллаж байна. Одоогоор энэхүү хөтөлбөрийн сүлжээнд орон нутаг, нийслэлийн нийт 200 гаруй ЕБС хамарсан бөгөөд дэлхийн 64 орны 49 мянга гаруй сургууль нэгдэн орсон байна.

Ж.Болор