Манай жүдочид Бундеслигт хүчин зүтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-05 12:31:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хоёр жүдоч Германы жүдо бөхийн Бундеслигт ур чадвараа сорин барилдаж байна.

ОУХМ Д.Төмөрхүлэг /66 кг/, Ж.Амарболд /60 кг/ нар ХБНГУ-ын Хамбург хотын “Hamburger Judo Team e.V” багт Азербайжан, Германы бөхчүүдийн хамт хүчин зүтгэж байгаа юм. Энэхүү “Hamburger Judo Team e.V” баг нь өнгөрсөн жил Бундеслигт түрүүлсэн байна. Нийтдээ 12 багтай Бундеслигийн тэмцээн дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн. Лигийн шигшээ тэмцээн ирэх 11 дүгээр сарын 4-ний өдөр болно.

Д.Өлзий

Холбоотой мэдээ