"Цахилгааны мэргэжлийн ур чадвар" тэмцээн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-05 00:16:24
Баянхонгор /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсролыг олон нийтэд сурталчлан таниулах, багш сурагчдын арга ажиллагаа техникийн түвшинд байгааг тогтоох зорилгоор Баянхонгор аймгийн Политехникийн коллежоос Баруун бүсийн "Цахилгааны мэргэжлийн ур чадвар"-ын томоохон уралдааныг орон нутагтаа зохион байгуулж байна.

Тус уралдааныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ / Герман, Швейцарь, Австрали Улсын Засгийн газрын санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй “Ашигт малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт” төслөөс дэмжин явуулж буй аж.

Цахилгааны мэргэжлийн ур чадвар-2017 уралдааны нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч, Политехникийн коллежийн орон нутгийн салбар зөвлөлийн дарга Б.Батсуурь, холбогдох албаныхан,  "Ашигт малтмалын салбар дах түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт" төслийн Цахилгааны мэргэжлийн хөгжлийн зөвлөх Бернд Моиер, Политехникийн коллежийнхон оролцлоо. Уралдаанд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан, Увс, Архангай, Өвөрхангай аймгийн МСҮТ болон Политехникийн коллежид цахилгааны чиглэлээр суралцдаг 10 орчим оюутан сурагчид  багш нарынхаа хамтаар оролцож байна.

Цахилгааны мэргэжлийн ур чадвар-2017 тэмцээнийг багш, сурагч гэсэн ангиллаар явуулж байгаа ба хоёр өдрийн туршид оролцогчид мэргэжилийн ур чадвараараа өрсөлдөх юм.
                                                                                                                                                             Б.Мөнхзул

Холбоотой мэдээ