АНУ тив алгасах баллистик пуужин хөөргөн туршив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-05-04 08:44:21
ВАШИНГТОН. /AP/. АНУ Калифорни муж улс дахь баазаасаа  “Minuteman 3” тив алгасах баллистик пуужинг хөөргөн туршжээ.

Энэ тухай тус улсын Агаарын цэргийн хүчний командлал мэдэгдлээ. Пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор лхагва гарагийн өглөө “Minuteman 3” пуужинг хөөргөн туршсан байна. 10 гаруй сарын өмнөөс уг пуужинг туршихаар төлөвлөж байсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Тус улсын Агаарын цэргийн хүчин нь “Minuteman 3” пуужингийн үйл ажиллагааг шалган үе үе туршилт хийдэг юм. Энэ он гарснаас хойш тус улс гурав дахь удаагаа пуужин хөөргөн туршлаа. Лхагва гарагийн туршилтаас өмнө өнгөрсөн сарын 26-нд мөн туршилт хийсэн юм.

Өнгөрсөн сард туршилт хийснийх нь дараа АНУ-ыг Умард Солонгос эрс шүүмжлээд “Вашингтоны энэ үйлдэл нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг хэн муутгасныг харууллаа” гэж мэдэгдэж байв.
 
Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ