МАН-ын VIII бага хурал эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАН-ын VIII бага хурал Тусгаал тогтнолын ордонд эхэллээ.
Энэхүү бага хуралд МАН-ын 310 гишүүн оролцож байна. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрийг эцэслэн тогтоохоос гадна нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг батлах юм.
Хуралдааныг МАН-ын бага хурлын гишүүн, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Архангай аймгийн Засаг даргын орлогч Б.Болормаа нар удирдан явуулж байна. Хуралдаан одоо хаалттай горимд шилжээд байна.

Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал