Архангай аймаг үйлдвэржилтийн бүсээ тогтоов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-05-03 10:05:59
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд 19 суманд байгаа байгалийн нөөц боломж, ажиллах хүч зэргийг тооцоолон үйлдвэржилтийн бүсээ төвийн, баруун, хойд, зүүн бүс гэж дөрвөн хэсэгт хуваалаа.

Төвийн бүсэд мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуйг байгуулах, цөм сүргийн үржлийн төвийг түшиглэн шилмэл сүргийн аж ахуй, хүнсний ногоо, хүлэмж, зоорь, жимс жимсгэнэ, савлах, ахуй үйлчилгээний төв, хуурай сүүний үйлдвэр, мах боловсруулах үйлдвэр, ноос ноолуур, хөөвөр угаах, арьс шир боловсруулах, хүнсний үйлдвэр, барилгын материалын үйлдвэрүүдийг төвлөрүүлэх юм. Баруун бүсэд цагаан идээ, хүрмэн блокны, сүү, цагаан идээ, хөөврийн үйлдвэрүүд баригдана. Хойд бүсэд модон эдлэл, барилгын материалын үйлдвэр, цагаан идээ, тэжээл, жимс жимсгэний үйлдвэр байх юм.

Харин зүүн бүсэд эсгий, мах сүүний чиглэлийн фермерийн аж ахуй байгуулах, чацаргана боловсруулах, ундаа жүүсний үйлдвэр, үр тариа, таримал тэжээлийн, төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, гурил  тэжээлийн зэрэг үйлдвэрүүд байхаар тооцжээ.
 
Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ