Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-03 08:18:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын таван ажлын хэсэг өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Үдээс өмнө буюу 09.00 цагт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл, "Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдана.

Харин үдээс хойш буюу 14.00 цагт “Монгол Улсын статистикийн салбарыг 2016-2020 онд хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдах юм. Мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл, Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцүүлэгт  бэлтгэх  үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдахаар товлосон байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ