Монголын 3 жүдоч Азербайжаны нэрийн өмнөөс барилдана

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2017-05-02 13:19:58
БАКУ. /news.az/. Азербайжаны Жүдо бөхийн холбоо эмэгтэйчүүдийн шигшээ багаа хүчирхэг болгож байна.

Монголын жүдоч Э.Базаррагчаа (-48 кг), П.Буянхишиг (-52 кг), М.Ичинхорлоо (-57 кг) нар Азербайжаны жүдо бөхийн эмэгтэйчүүдийн шигшээ багт багтан, тус улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнүүдэд оролцохоор болжээ. Тэднээс гадна Украины жүдоч Ирина Киндзерска (+78 кг) Азербайжаны нэрийн өмнөөс барилдахаар болсон байна.

Удахгүй болох гэж буй Исламын шашинт орнуудын спортын IV их наадам болон олон улсын бусад тэмцээнд оролцох жүдочдодоо Азербайжаны Жүдогийн холбооны дэд ерөнхийлөгч Садыг Садыгов амжилт хүслээ.

Гадаадын бөхчүүдийг багтаа авснаар жүдогийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн амжилт сайжирна гэж тус улсын албаны хүмүүс үзэж байна.

Г.Доржханд
 
 
Холбоотой мэдээ