Төрийн өмчит компани байгуулах талаар хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2017-05-02 11:51:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр 15.00 цагт ээлжит хуралдаанаа хийж, дөрвөн асуудал хэлэлцэнэ.

Хуралдаанд Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Монгол, Хятадын Засгийн газар хоорондын санамж бичгийн төслүүдийг танилцуулах бол ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын хуралдааны дүнгийн тухай мэдээлэл хийх юм. Мөн Эрчим хүчний сайд П.Ганхүү Төрийн өмчит компани байгуулах тухай, ЗГХЭГ-ийн дарга Ж.Мөнхбат Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын гадаад томилолтын талаар танилцуулга хийх аж.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ