"Буянт мал" төслийг хэрэгжүүлж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-05-01 19:32:02
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Галуут сумын Оюутан Залуучуудын нэгдсэн холбоо, Галуут сумын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо хамтран "Буянт мал" малжуулах төслийг хэрэгжүүлж байна.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн, амьдралын нөхцөл бололцоо хүнд боловч мал маллах чин хүсэл эрмэлзэлтэй, мал маллаж амьдрахын төлөө зүтгэж яваа залуу малчдыг малжуула
х зорилготой. Төслийг хэрэгжүүлэхдээ Галуут сумын бүх багийн малчдаас малын хандив авах замаар эх үүсвэрээ бүрдүүлж байгаа аж. 
Тухайлбал, Үнэгтийн Гуравдугаар багийн малчдаас одоогийн байдлаар 100 гаруй бог мал цуглараад байгаа бөгөөд малжуулах төсөлд хамрагдах иргэдийг сонгох ажил өрнөж байгаа юм байна. Одоогийн байдлаар Гуравдугаар багийн иргэн, залуу малчин Болормаагийн Мөнхтогтохыг сонгоод байгаа бөгөөд ээж, эмээ хоёр нь суугаа байдалд байдаг, өөрөө тэднийгээ асарч, малаа маллаж амьдардаг залуу малчин юм. Төслийн багийнхан тун удахгүй хоёр малчинг сонгон малжуулах юм байна.
                                                                                                                       Б.Мөнхзул
Холбоотой мэдээ