Согтуу эр нөхрөөсөө өөрийгөө хамгаалахад нь зориулж энэтхэг бүсгүйчүүдэд цохиур бэлэглэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИНЛОНДОН./TASS/. Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид болсон олон хосууд нэгэн зэрэг хуримлах ёслолын үеэр олон зуун сүйт бүсгүйчүүдэд модон цохиур бэлэглэжээ.
Хагас метрийн урттай, юм угаахад хэрэглэдэг модон цохиурыг тус мужийн Засгийн газрын сайд Гопал Бхаргава сүйт бүсгүйчүүдэд бэлэглэн өгөөд "хэрвээ эр нөхрүүд чинь архи уугаад та нарыг доромжлох гэж оролдсон тохиолдолд цохиурыг хэрэглэж байх"-ыг зөвлөжээ.
Ийм маягаар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь илүү үр дүнтэй гэж сайд үзэж байгаа аж. Гэхдээ модон цохиураа хэрэглэхийн өмнө нөхөртэйгөө хэл амаа ололцох гэж оролдох нь зүйтэй, хэрвээ ингээд болохгүй бол “модон цохиураар түүнтэй ярихаас аргагүй” гэж сайд зөвлөсөн байна.
Сайд энэ зорилгоор нийтдээ 10 мянган модон цохиур захиалан хийлгэсэн гэнэ.
Нэгэн зэрэг олон хосууд хуримлах ёслолын үеэр 700 орчим сүйт бүсгүй ийм бэлэг авчээ. Цохиур дээр “согтуучуудыг зодоход зориулав”, “цагдаа нар хөндлөнгөөс оролцохгүй” гэж бичсэн байв.
Олон хосууд нэгэн зэрэг хуримлах нь Энэтхэгт түгээмэл үзэгдэл бөгөөд хурим хийх зардлыг хэмнэхийн тулд ийм ёслолыг ядуу гэр бүлүүд голдуу хийдэг аж.
О.Барс