Оюутны спортын “Универсиад IV их наадам” Тяньжин хотод амжилттай болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dogsom@montsame.mn
2017-05-01 12:41:56
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Тяньжин хотын Политехникийн их сургуулийн спорт цогцолборт Монголын оюутны спортын Азийн бүсийн "Универсиад IV их наадам" 4 дүгээр сарын 28-29-ний өдөр амжилттай болж өндөрлөв. 
Тэмцээнийг нээж Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг үг хэлж,тэмцээнд оролцож буй нийт тамирчдад амжилт хүсэв.
Морин хуурын хөг аялгуу эгшиглэн, тамирчид Төрийн дууллаа дуулж тэмцээн ёслол төгөлдөр эхлэв.
"Универсиад-1Ү их наадам"-д БНХАУ-ын Бээжин, Шанхай, Тяньжин, Нанжин, Ухань, Хөххот, Тунляо, Ши Ан, Тайвань болон БНСУ-д сурч буй 200 гаруй оюутан сагсан бөмбөг, ширээний теннис, шатраар хурд хүч, авхаалж самбаагаа сорьж дараах амжилтыг үзүүллээ.
Сагсан бөмбөг:
эрэгтэй-         1. Тайвань хот                     эмэгтэй-           1. Хөх хот
                        2. Шанхай хот                                              2. Бээжин хот            
                        3. Хөх хот                                                     3. Солонгос улс       
 Ширээний теннис:
эрэгтэй-         1. Б.Эгшиглэн /Бээжин хот/
                       2. Г.Амартүвшин /Солонгос улс/
                       3. Ж.Батсайхан /Тяньжин хот/

эмэгтэй-        1. Г.Индра /Бээжин хот/
                        2. Б.Уянга /Хөх хот/
                        3. Э.Очирсүрэн /Хөх хот/
 
Хос төрөл-    1. Б.Эгшиглэн, Г.Индра /Бээжин хот/
                        2. Г.Амартүвшин, Б.Гиймаа /Солонгос/
                        3. Б.Сансар, Б.Уянга /Хөх хот/
  
Шатар:
эрэгтэй-         1. Н.Баянмонгол /Нан Жин хот/
                        2. Н.Баярсайхан /Хөх хот/
                        3. Б.Лхагвасүрэн /Хөх хот/
 
эмэгтэй-        1. Б.Билэгжаргал /Ши Ан хот/
                        2. Б.Мандухай /Шанхай хот/
                        3. М.Уранцэцэг /Бээжин хот/
 
 Багийн дүнгээр:  
 
                        1. Хөх хот
                        2. Бээжин хот
                        3. Шанхай хот, Солонгосын оюутнууд тус тус эзлэв.
 
Тэмцээний шагналыг Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Ганхуяг, элчин зөвлөх Т.Батцэцэг, БНХАУ-ын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөлийн гишүүн Пан Чи Лин нар гардуулав.
Энэ удаагийн наадмыг Монгол улсын БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Монголын оюутны спортын холбоо, Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ, БНХАУ дахь МОХ хамтран зохион байгуулав.
 
Бээжин хот. А.Анхбаяр
 
 
 
 
 
 
 
 
Холбоотой мэдээ