Экологид тулгамдсан асуудлаар оюутнуудад мэдлэг олгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ БСШУЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн Химийн тэнхимийн “БАЙГАЛЬ-ЭКО” клубын оюутны санаачлагын төслийн багаас “Экологийн тулгамдсан асуудал” сэдэвт сургалтыг эрдэмтэн багш нар, оюутнуудаар дамжуулан экологийн анхан шатны боловсролыг түгээх зорилгоор зохион байгууллаа.
Сургалтыг БШТС-ийн захирал Доктор З.Бурмаа нээж, профессор С.Дорж, ХИС-ийн дэргэдэх Баруун бүсийн тогтвортой байдлын хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор Б.Сувданцэцэг, ММЗТ-ийн багш Р.Минжирмаа, Оюутны санаачлагын төслийн багийн ахлагч Б.Сувдмаа, оюутан А.Мөнх-Эрдэнэ, Б.Цэрэндулам нар удирдан явууллаа.

Сургалтанд хамрагдсан оюутнууд монголчуудын байгаль хамгаалах уламжлалт арга ухааны үндэс, мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, дэлхийн дулаарал, агаарын бохирдолт, түүний нөлөө, мэдээлэл харилцаа технологийн хувьсал, түүний нөлөө зэрэг сэдвүүдийн талаар мэдлэгтэй болсон байна.
Цаашид оюутан залуус, ерөнхий боловсролын сургуульд багшлах явцдаа сурагчдын экологийн боловсролын мэдлэгийг дээшлүүлэх, орчин үед хурцаар тавигдаж буй экологийн тулгамдсан асуудлууд, түүний сөрөг үр дагаварын талаар сурталчлан таниулах бөгөөд байгаль экологи хамгаалах үйлд хэвшүүлэх бодит мэдлэг, чадварыг эзэмшүүлж байгаагаараа ач холбогдолтой сургалт болж байгаа юм.
А.Бямбасүрэн