Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх судасны өвчлөл байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Иймд аймгийн ЭМГ-аас хүн амын эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэхэд нь дэм болох, цусны даралт ихсэлтийн эрт илрүүлэг үзлэг хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг хийж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл, нэгдсэн эмнэлгийн дотрын болон зүрх судасны мэргэжлийн эмч нар байгууллагуудын цусны даралт ихсэлттэй иргэдэд үзлэг, шинжилгээ хийж, зөвлөгөө өгөх, цусны даралт ихсэлттэй иргэдийн хяналтыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэнэ.
Халдварт бус өвчний үндэсний хэмжээний судалгаагаар 40-өөс дээш насанд цусны даралт ихсэх өвчний тархалт нэмэгдэж 50-иас дээш хувьтай байна гэсэн дүн гарсан байдаг. Зүрх судасны өвчнийг үүсгэж байгаа шалтгааны 70 гаруй хувь нь хувь хүний амьдралын хэв маягтай шууд холбоотой байдаг ажээ. Тухайлбал, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, архи тамхины хэрэглээ, стресс, таргалалт, цусан дахь өөх тос, сахарын хэмжээ нэмэгдэх зэрэг шалтгаанууд ордог аж.
Б.Гэрэлт-Од