Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн буцаан олголтыг өгч эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2017-04-27 15:35:17
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд хамрагдаж байгаа нийт 1945 татвар төлөгчдөд 2016 оны татварын буцаан олголт болох 800.4 сая төгрөгийг олгож эхэллээ. Эхний ээлжинд аймгийн төвийн сум болох Эрдэнэбулган сумын 822 татвар төлөгчдөд 395.7 сая төгрөгийг энэ сарын 26-наас эхлэн олгож эхлэв. Бусад сумдад ирэх 5-р сард багтаан татварын буцаан олголтыг олгож дуусгахаар төлөвлөжээ.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтөнд аминдаа шинээр орон сууц барих буюу орон сууц худалдаж авсан, хүүхдийн сургалтын төлбөр төлсөн иргэд хамрагддаг.

Өнгөрсөн жил 1933 татвар төлөгчдөд 820.3 сая төгрөгийг буцаан олгож байжээ.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ