БСШУС-ын сайд СХД-ийн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ
boloroo8136@gmail.com
2017-04-27 15:03:33
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 25-нд Сонгинохайрхан дүүргийн 158, 124, 227, 163, 78 дугаар цэцэрлэг болон 124, 76 дугаар дунд сургуулиудад ажиллалаа. 
 
Уулзалтад дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн, Засаг даргын нийгмийн салбарын төслүүд хариуцсан орлогч дарга Л.Оргил, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ болон бусад холбогдох албаны хүмүүс байлцав.
 
Хотын захын хороодын сургууль, цэцэрлэгүүдийн нөхцөл байдал, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг тус хорооноос сонгогдсон төрийн түшээ, салбарын сайд болон дүүргийн Засаг дарга гэсэн өргөн бүрэлдэхүүнээр судалж, Засаг дарга болон сургууль, цэцэрлэгүүдийн удирдлагуудын санал дээр үндэслэн асуудлыг шийдвэрлэх зорилгоор нөхцөл байдалтай танилцав. 
 
Тус дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн эрхлэгч болон орон нутгийн удирдлагуудын санал болгосон асуудлыг БСШУС-ын сайд Ж.Батсуурь газар дээр нь танилцсаны дагуу тус цэцэрлэгийн цахилгааны асуудлыг шийдвэрлэх талаар талууд зөвшилцлөө гэж БСШУСЯ-наас мэдээлэв.
Ж.Болор
Холбоотой мэдээ