Архангайд төл малын бойжилт 96,5 хувьтай байна

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2017-04-27 09:50:44
Архангай /МОНЦАМЭ/. Энэ хавар Архангай аймгийн хэмжээнд нийт 2138501 толгой эх мал төллөхөөс 04 дүгээр сарын 26-ны байдлаар 72.3 хувь буюу 1547055 толгой эх мал төллөжээ. Малчид 1492911 толгой төлийг 96.5 хувьтай бойжуулж байна. Харин 54144 толгой төл хорогдсоныг аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Нийт төллөх эх малаас бог малын 80 хувь, бод малын 28 хувь нь төллөсөн.

Аймгийн хэмжээнд оны эхний нийт малын 1.2 хувь буюу 59002 толгой мал зүй бусаар хорогдож үүнээс хонь, ямаа дийлэнх хувийг эзэлж байна.

Б.Гэрэлт-Од
Холбоотой мэдээ